Замын Үүдийн ачааны байдал сайжирч байгаа бөгөөд ирэх сард хэвийн байдалдаа орох төлөвтэй байна

Засгийн Замын-Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ.Тэгвэл энэ сарын 6-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр 164 ачааны машин хилээр нэвтэрчээ.